Өсвөр насны амиа золиослогч этгээд халдлага үйлджээ

Мягмар гарагт Нигерийн зүүн хойд хэсгийн лалын сүмд өглөөний залбирлын үеэр өсвөр насны амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлж халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Нигерт сүүлийн хэдэн жилд болж байгаагүй тус халдлагад ойролцоогоор 50 хүн амь үрэгдсэн гэж цагдаагийн албаныхан мэдэгдсэн байна. Халдлагыг үйлдсэн амиа золиослогч этгээд 17 настай байсан гэж CNN мэдээлжээ.

Энэхүү халдлага нь Адамава мужийн Муби хотын лалын сүмд орон нутгийн цагаар өглөөний 5 цагт залбирал үйлдэгчдийг цугларах үеэр гарсан байна. Тус халдлагын цаана хэт даврагчдын “Боко Харам” бүлэглэл байх магадлалтай хэмээн сэжиглэж байгаа бөгөөд тус бүлэглэл нь хүүхдүүдээр дэлбэрэлт үйлдүүлэх террорист халдлагуудыг хэд хэдэн удаа хийж байснаараа зартай юм. Өмнө нь тус террорист бүлэглэл 2014 онд Нигерийн 270 гаруй сурагч охидыг хулгайлж Самбиса хэмээх ойд нуусан байсан нь дэлхий нийтийг цочролд оруулж байжээ.

Б. Амарзаяа