Зимбабве улсын ерөнхийлөгч суудлаа хүлээлгэн өглөө

Зимбабве улсын төрийг 37 жил барьсан ерөнхийлөгч Роберт Мугабэгийн сайн дураараа огцрох хүсэлтийг мягмар гарагт парламентын хуралдааны үеэр уншиж танилцуулсан байна. Тэрбээр огцрох өргөдөлдөө “Зимбабве улсын ард түмний сайн сайхан байдлын төлөө цус урсгалгүй тайван замаар, өөрийн хүсэлтээр огцрох шийдвэр гаргаж байна” гэжээ.

Тус мэдэгдлийн дараагаар Зимбабве улсын нийслэл Хараре хотод баярын жагсаал болж хүмүүс эх орныхоо туг далбааг өргөж, дуулж бүжиглэн нэг ёсондоо баяр наадам хийсэн байна. Зимбабве улсын төрийг 37 жилийн турш барихдаа хүний эрхийг зөрчсөн гэж удаа дараа олон улсаас шүүмжлэл хүлээж байсан Роберт Мугабэгийн дарангуйлал ийнхүү дуусгавар боллоо. Зимбабве улсын эрх баригч намын дарга Лөүвмор Матюк Ассошейтэд Прэсс агентлагт өгсөн ярилцлагандаа энэ сарын эхээр дэд ерөнхийлөгчийн суудлаас огцроод байсан Эммерсон Мнангагваг Зимбабве улсын дараагийн ерөнхийлөгчийн суудалд сууна хэмээн мэдэгдсэн байна.

Б. Амарзаяа