Сиднэй анх удаа Австралийн ХБХ-ны цомын тэмцээнд түрүүллээ

Австралийн хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний шувтаргын тоглолт Сиднэй, Аделайд Юнайтед багуудын хооронд боллоо. Энэ тэмцээн 2014 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Австралийн эхний хоёр дивизионы багууд оролцдог. Анхны жилд нь Аделайд Юнайтед түрүүлж байлаа. Хоёр багийн аль аль нь хоёрдахь удаагаа шөвгөрсөн нь энэ байлаа. Тоглолтын эхний гоолыг Сиднэйгээс Серби хагас хамгаалагч Милош Нинкович оруулсан юм. Энэ залуу өнгөрсөн бямба гарагт Австралийн лигт анхны гоолоо оруулаад байлаа. Гэвч хоёрдугаар хагаст Аделайд Юнайтедаас Никола Майлюсник тэнцүүлсэн байна. Тоглолт үндсэн цагт 1:1-ийн харьцаатай өндөрлөж, нэмэлт цагт ялагч тодорсон. Тэгвэл 111 дэх минутанд Сиднейн багийн бразил довтлогч Дейвсон Рожерио да Силва буюу Бобо хожлын гоолыг оруулжээ. Аделайд Юнайтед энэ тоглолтыг 10-уулаа дуусгасан юм. Ийнхүү Сиднэй сүүлийн хоёр жил дараалан Австралийн холбооны цомд шөвгөрч 2:1-ээр хожиж анх удаа түрүүллээ.

Э. Энхбаяр