” Үзэл бодол өөрчлөгдөхгүй бол үйлдэл өөрчлөгдхгүй” …

Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн 70 хувь нь амьдралынхаа явцад ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байна гэж НҮБ судалгаагаар тогтоожээ. Харин манай улсад нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаагаар 9000 гаруй хүнийг хамруулахад 19 хувь нь нөхөр, хамтран амьдрагчийн зүгээс үйлдсэн бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчыг хамгаалах мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд зан үйлд нөлөөлөх болоод сэтгэл зүйн сургалтын талаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг. Уг хуулийн 44-р зүйлд гэр бүлийн зөрчилдөөнтэй асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт албадан болон сайн дурын гэсэн хэлбэртэй байна. Мөн зан үйлд нөлөөлөх сургалтыг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан байна. 2017 оны дөрөв дүгээр сард ХЗДХЯ, ХНХ сайдын хамтарсан тушаалаар зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг баталсан байдаг. Гэвч өнөөдөр хүчирхийлэл үйлчдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтын тодорхой арга зүй байхгүй байна. Хүчирхийлэл үйлдэгч этгээдэд 7-30 хоногийн 50 цагийн хөтөлбөр 50 хувийн үр дүн өгөх боломжтой байдаг ажээ. 2017 оны арав дугаар сарын байдлаар 4000 хүн албадан сургалтанд хамрагдсан байна. Мөн хорих ял эдэлж байгаа хүмүүст өдөр бүр нийгмийн ажилтан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байна. Гэхдээ сургалтын хөтөлбөр байгаа ч сургалтын арга зүй түүнийг хэрэгжүүлэх ТББ-ууд хараахан бэлтгэгдээгүй байна.

Б. Одонгарав