Хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалга зөвшөөрөгдсөн хэмжээнээс 60-800 дахин их байжээ

2016 онд Засгийн газрын тогтоолоор 2017-2021 оны хооронд хэрэгжих сав, баглаа боодол үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ээлтэй сав баглаа боодлын үйлдвэрлэлийн бизнес эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр болжээ.

БНХАУ-аас барилгын материалын эрүүл ахуйн шаардлага хангахгүй ундны усны зориулалтын бус савыг сүүлийн үед их хэрэглэгдэх болсон. Тодруулбал 2015 онд хийсэн судалгаагаар зөвхөн Улаанбаатар хот дахь 297 өрхөд хийсэн судалгаагаар хүнсний бус хуванцар савыг 90 хувь нь ашигладаг гэж гарчээ. Зориулалтын бус саванд хүнсний зүйл ялангуяа ундны ус хадгалах нь хэтдээ хүний эрүүл мэндэд нөлөөлөх хавдар үүсгэх ч аюултай. Тиймээс уламжлалт сав баглаа боодол, ундны усны сав, сүү цагаан идээний сав зэрэг үндсэн 5 төслийг хэрэгжүүлэхээр болсон тухайгаа салбарын яамнаас танилцууллаа.

Зориулалтын бус хуванцар сав хэт хямд үнэтэй хилээр орж ирдэг. Мөн барилгын болон техникийн материалын савыг олноор нь зах зээлд хямд үнэтэй зардаг байна. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчийн 25 литрийн сав 18 мянган төгрөг байдаг бол ОХУ-аас орж ирдэг сав 45 000 төгрөг байдаг. Хилээр орж ирж байгаа хортой савыг хэрэглээнээс хасч үндэсний чанарын шаардлага хангасан сав дотооддоо үйлдвэрлэх нь чухал гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна.

Зөвхөн нийслэл хот дахь айл өрхөд хийсэн судалгаагаар 78 хувь нь хуванцар савны эрүүл мэндийн нөлөөлөл, хэрэглээний талаар мэдлэг дутмаг байсан байна. Мөн хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их байжээ.

Б.Одонгарав