Энэ онд 73524 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй

Энэ жил 73524 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүйн улмаас цоожтой хаалганы цаана үлдэж, сургуулийн өмнөх боловсролыг гэртээ эзэмших болоод байна. Үүний нэгэн төлөөлөл нь СХД-ийн 26-р хорооны иргэн таван настай Ц.Ариунзул юм. Хэдийгээр цэцэрлэгт хамрагдахаар “аз”-ын сугалаанд бүртгүүлсэн ч сонгогдоогүй учраас энэ жилийг гэртээ өнгөрүүлж, огт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүйгээр ирэх жил сурагчийн ширээнд суух болоод байна. Түүнчлэн эцэг, эхчүүд нь байнгын хараа хяналт тавих боломжгүй үед цоожтой хаалганы цаана үлдэх эрсдэлтэй. Энэ онд нийслэлд 1465 ортой 12 цэцэрлэг ашиглалтад орно. Үүний нэг нь СХД-ийн 26-р хороонд баригдаж байгаа цэцэрлэг юм. Одоогоор 26-р хороонд цэцэрлэгийн насны 2370 хүүхэд байдгаас 1947 хүүхэд гэрээр хүмүүждэг. Харин шинэ цэцэрлэг ашиглалтад орвол Ариунзул охин шиг 240 орчим хүүхэд сургуульд орохоосоо өмнө сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахаар байна. Харин ирэх онд 2305 ортой, 13 цэцэрлэг баригдана гэх хүлээлт байгаа юм.

Б.Даваасүрэн