Зимбабве улсын ерөнхийлөгч огцрох бодолгүй байгаагаа илэрхийлжээ

Zimbabwe's President Robert Mugabe looks on during a rally marking Zimbabwe's 32nd independence anniversary celebrations in Harare April 18, 2012.REUTERS/Stringer (ZIMBABWE - Tags: POLITICS ANNIVERSARY) - RTR30W6H

Зимбабве улсад төрийн эргэлт гарч эрх баригч нам ерөнхийлөгч Роберт Мугабэг огцруулж оронд нь дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнагагваг дараагийн ерөнхийлөгч болгох шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Мугабэгийн орыг залгаж дараагийн ерөнхийлөгч болохоор зэхэж байсан түүний эхнэр Грэйс Мугабэг эрх баригч намаас хөөжээ. Ням гарагт Зимбабвегийн эрх баригч намын төв хороо ерөнхийлөгч Роберт Мугабэг даваа гарагийн орой гэхэд албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй бол хүчээр огцруулна гэдгээ мэдэгдсэн юм. Түүний дараагаар Харарэ хотын хэд хэдэн газар Зимбабвегийн иргэд цугларч ерөнхийлөгч Мугабэг албан тушаалаа хүлээлгэн өгөхийг хүсч залбирал үйлджээ. Гэтэл Зимбабве улсын төрийг 37 жил барьсан, дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн болох Роберт Мугабэ ням гарагт үндэсний телевизээр 20 гаруй минутын мэдэгдэл хийх үедээ түүнийг болон гэр бүлийнхнийг нь гэрийн хорионд оруулж, ерөнхийлөгчийн суудлаас огцрохыг шаардаж байгаа явдалд армийнхныг буруушааж байгаагаа мэдэгдсэн бөгөөд харин огцрох талаараа цухас ч дурдаагүй ажээ. Энэхүү үйлдэл нь олон хүмүүсийг гайхширлыг төрүүлэхийн хажуугаар түүнийг огцрохыг чих тавин хүлээж байсан Зимбабвегийн ард түмний бухимдлыг нилээдгүй төрүүлсэн байна.Түүнчлэн Харарэ хотод “Мугабэ эрх баригч намын шийдвэрийг үл тоомсорлолоо” гэсэн гарчигтай мэдээнүүд сонин сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарч эхлэв. Түүнийг хүчээр татан буулгах ажиллагаа тийм ч хурдан бүтэхгүй дор хаяж хэд хоног хүлээх хэрэгтэй болж магадгүй хэмээн эрх баригч намын зарим гишүүд үзэж байгаа юм байна.

Б. Амарзаяа