Реал мадрид хожигдлын цувралаа зогсоолоо

Сагсан бөмбөгийн Евролигт Реал Мадрид гурав дараалан хожигдоод байсан цувралаа зогсоолоо. Тэд Мадрид хотноо Уникаха Малагагийн эсрэг улирлын найм дахь тоглолтоо хийсэн. Зочид тоглолтын тун дажгүй эхлүүлж Драган Милосавльевичийн алдаа авсан амжилттай довтолгоогоор 9:5-ийн харьцаатай тэргүүлж байлаа. Гэвч эхний үе 19:12-оор өндөрлөсөн. Улмаар Реал Мадридынхан хоёрдугаар үед 21 оноо авснаар эхний хагас 13 онооны зөрүүтэй дууссан. Реал Мадридаас Жэйсий Кэррол 17 оноогоор багаа тэргүүлсэн байна. Тэрээр гурван онооны шидэлт долоог хийсний тав нь цагаригт орсон. Мөн талбайн эздээс Рүди Фернандез 14, Лука Дончич 13 оноо, 10 самбар багтаа авчирсан байна. 18 настай Дончич энэ улирал 19.8 оноо, 6.5 самбар дунджилж байна. Реал Мадрид эцэст нь 89:57 буюу 32 онооны зөрүүтэй улирлын тав дахь ялалтаа байгууллаа. Уникаха Малагагийнхан дөрвөн үеийн турш 20-оос бага оноо авсан юм. Хоёр тоглогч ижил 10 оноо авсан нь багийн тэргүүлэх үзүүлэлт байлаа.

Э.Энхбаяр