Александр Зверев хагас шигшээд шалгарч чадсангүй

Германы залуу авьяастан Александр Зверев шилдэг наймын тэмцээний хагас шигшээд шалгарч чадсангүй. Тэрээр хэсгийн сүүлийн тоглолтоо Америкийн теннисчин Жэк Соктой хийсэн юм. Энэ жил зургаан тэмцээнд шөвгөрч тавд нь түрүүлсэн Зверев чансаагаараа гуравт эрэмблэгдсэн бол Парис Мастерсын аварга Жэк Сок наймд бичигдэн тэмцээнд оролцсон. Хоёр теннисчний аль аль нь өмнөх хоёр тоглолтын нэгд л хожоод байлаа. Энэ удаад эхлээд Жэк Сок 6:4-өөр илүүрхсэн ч хоёр дахь тоглолтонд 6:1-ээр Зверев хожиж харьцааг тэнцүүлсэн. Ингээд шийдвэрлэх сетд 6:4-өөр Жэк Сок дахин хожиж замналдаа анх удаа шилдэг наймын тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Одоо тэрээр дараагийн тоглолтоо Болгарын топ теннисчин Григор Дмитровтой хийнэ.

Э.Энхбаяр