Рожер Федерер хэсгийн тоглолтууддаа бүгдэд нь хожлоо

Рожер Федерер шилдэг наймын тэмцээнд ялалтын цувралаа үргэлжлүүлж, нэгдсэн улсын их дуулга тэмцээний аварга Марин Чиличийг хожсоноор хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарлаа. Энэ тоглолтын өмнө хэсгээс шалгарах болзлоо хангачихсан байсан тэрээр эхний сетд хожигдсон юм. Энэ жилийн Уимбльдоны шувтаргын тоглолтонд Рожер Федерер хорват эрийг хожиж 19 дэх их дуулгын цомоо өргөж байлаа. Марин Чилич 2014 онд нэгдсэн улсын их дуулгад түрүүлэхдээ л Рожер Федерерийг хожиж байсан. Бусад халз тоглолтуудад бүгдэд нь щвейцарь эр ялсан цуврал энэ удаад ч үргэлжилж удаах тоглолтуудад 6:4, 6:1-ээр дараалан илүүрхснээр цаг 57 минутанд өрсөлдөгчөө буулган авчээ.

Э.Энхбаяр