Шапекоэнсийн хаалгач дахин бэлтгэлээ хийж эхэлжээ

Бразилын Шапекоэнсэ клубынхэнд тохиолдсон аймшигт онгоцны ослоос амьд үлдсэн гурван тоглогчийн нэг, хаалгач Жэксон Фоллманн эргэн бэлтгэлээ хийж эхэлсэн дүрс бичлэгийг клубын зүгээс олон нийтэд дэлгэсэн байна. Тэрээр онгоцны ослын улмаас баруун хөлөө алдсан билээ. Өнгөрсөн оны 11-р сарын 29-нд Шапекоэнсэ клубын тоглогчид Копа Судамерикана тэмцээний аваргын төлөөх эхний тоглолтоо хийхээр Колумбыг зорих замд онгоц нь сүйрч 77 зорчигчийн 71 нь хорвоог орхисон юм. Фоллманн одоо паралимпийн тамирчин болсон бөгөөд клубынхээ арын албанд ажиллаж байгаа юм байна. Клуб өнгөрсөн сард амь үрэгдсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол хийхээ зарласан юм. Улмаар ирэх 29-ны шөнө дунд Арена Конда буюу Шапекоэнсэ клубын цэнгэлдэхэд тэдний дурсгалыг хүндэтгэх юм байна.

Э.Энхбаяр