Орон нутгийн МСҮТ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцах боломж тааруу байна

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 9000 орчим хүүхэд байдгаас 2000 орчим нь тусгай сургуульд хамрагджээ. Тэгвэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн боловсрол, сургалтанд тэгш хамруулах боломж дутагдалтай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэл, орон нутагт политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд байгаа боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оршин суугаа газартаа мэргэжлийн боловсролд хамрагдах бололцоог олгох хэрэгцээ шаардлага байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд орон нутагт байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохирсон заах арга зүйч байдаггүй байна. Мэргэжил сургалтын төвүүдэд ихэвчлэн 17-26 насны хүмүүс ирдэг. Гэвч сургууль завсардсан, хаясан, боловсрол эзэмшиж чадаагүй тохиолдол ч их байдаг. Тиймээс МСҮТ-д тэгш хамруулах, мөн хөдөө орон нутагт сургалтын төвүүдэд тэгш хамруулах бодлогын хүрээнд хандлагыг өөрчлөх зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Б.Одонгарав