ОУВС-ийн хөтөлбөр Монголын хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгааг судалж байна

Аливаа улс оронд ажилгүйдлийн хэвийн хэмжээг таван хувь гэж тооцдог байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 9.6 хувьтай байгаа нь иргэдэд ажил олдохгүй хэвээр байна гэсэн үг. Тэгвэл хөдөлмөрийн зах зээл, ажилгүйдлийн түвшин нь ОУВС-ийн хөтөлбөр манай улсад хэрэгжиж байгаатай дам холбоотой эсэхийг судалсан байна. Судлаач доктор Г.Рагчаасүрэнгээс макро эдийн засгийн энэ шинэчлэл нь Монгол Улсын хөдөлмөрийн зэх зээлд хэрхэн нөлөөлж байгааг асуухад бага зэргийн нөлөөлөл байгаа гэж хариулсан юм. ОУВС-ийн хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлд бага зэргийн нөлөө үзүүлж байгааг тогтоосноор хөдөлмөр нийгмийн хамгааллын яам макро эдийн засгийн шинэчлэл, бодлогод зохицсон хөдөлмөрийн харилцааны баримт бичиг боловсруулахад дөхөм болно гэж үзэж байгаа юм байна.

Б.Ширнэн