Грект 16 хүний амь насыг авч одсон үерийн гамшиг нүүрлэлээ

AppleMark

Лхагва гарагт Грекийн нийслэл Афин хотын баруун хэсгээр үерийн гамшиг болж одоогийн байдлаар 16 орчим хүн амиа алдсан гэж BBC агентлагаас мэдээллээ. Үерийн усанд урсаж сураггүй алга болсон хүмүүсийг аврах багийнхан одоо болтол эрж хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа юм. Албаныхны мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь өндөр настай хүмүүс байжээ. Грект 7 хоногийн турш бороо тасралтгүй орсон бөгөөд лхагва гарагт шилжих шөнө хүчтэй аадар бороо орсноос болж ийнхүү үерийн гамшиг тохиолдсон нь олон мянган хүнийг орон гэргүй болгож, гудамж талбайг усанд автуулаад байгаа юм. Гэмтэж бэртсэн 37 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд аврах ажиллагаа цаашид үргэлжлэх ажээ. Лхагва гарагийн орой Грекийн онцгой байдлын албаныхан 600 гаруй тусламжийн дуудлага хүлээн авсан бөгөөд 200 гаруй онцгой байдлын ажилчин 55 гал командын машиныг тусламж хэрэгтэй газрууд руу явуулсан байна.

Б. Амарзаяа