Леонардо Да Винчигийн зураг дуудлага худалдаагаар 450.3 сая долларын үнэд хүрчээ

Алдарт зураач Леонардо Да Винчигийн “Salvator Mundi” хэмээх зураг Лхагва гарагт Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар зарагдаж дэлхийн хамгийн өндөр үнэ бүхий зураг боллоо. Дуудлага худалдааг зохион байгуулагчид анх энэхүү зургийг хамгийн ихдээ 100 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан ч түүнээс 4 дахин их буюу 450.3 сая ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоосон байна. Үүнээс өмнө 2015 онд Пикассогийн нэгэн зураг 179 сая ам.доллараар зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй зурагны дээд амжилтыг тогтоож байжээ. 1500-аад оны үеэс гаралтай, 66 см урттай энэхүү бүтээл нь сэргэн мандалтын үеийн хувцас өмссөн Есүс Христыг дүрсэлсэн бөгөөд Италиар “Salvator Mundi” гэдэг нь “дэлхийн аврагч” гэсэн утгатай үг ажээ. Энэхүү зургийг алдарт зураач Леонардо Да Винчи өөрөө зурсан гэдэг нь маргаантай байдаг ч алдарт зураачийн зураг мөн гэдэгт ихэнх мэргэжилтэн судлаачид санал нэгддэг юм байна.

Б. Амарзаяа