Австралийн шигшээ дөрөв дэхээ дараалан ДАШТ-д шалгарлаа

SYDNEY, AUSTRALIA - JUNE 04: Mile Jedinak of Australia shows his frustration during the international friendly match between the Australian Socceroos and Greece at ANZ Stadium on June 4, 2016 in Sydney, Australia. (Photo by Mark Kolbe/Getty Images)

Австралийн хөл бөмбөгийн шигшээ баг дөрөв дэхээ дараалан ДАШТ-д шалгарлаа. Тэд Австралийн Сиднэй хотын төв цэнгэлдэхдээ Гондурасын шигшээ багийг хүлээн авч 77000 үзэгчийн өмнө тив хоорондын хариу тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын ялагч ирэх жил ОХУ-д болох ДАШТ-д шалгарах байлаа. Хоёр багийн эхний тоглолт гоолгүй өндөрлөсөн бол энэ тоглолтын эхний хагаст ч гоол орсонгүй. Харин хоёрдугаар үед багийн ахлагч Майл Единак чөлөөт цохилтоос эхний гоолыг оруулсан юм. Түүний өшиглөсөн бөмбөг хамгаалагчид ойж чигээ өөрчилснөөр хаалгачийн эсрэг талд орсон байна. Гоолоос дөрвөн минутын дараа Тим Кэхиллийн мөргөсөн бөмбөг хөндлөвч оносон. 37 настай энэ залуу Азийн бүсийн сонгон шалгаруулалтанд багийнхаа төлөө 11 гоол оруулсны хэд хэд нь маш чухал ялалт авчирч багаа ДАШТ-д хөтөлсөн гэж хэлж болно. Харин Майл Единак энэ тоглолтонд гурван гоол оруулснаар ДАШТ-ий сонгон шалгаруулалтанд нийт 10 гоолтой болсон юм. Сонирхолтой нь Единакийн удаах хоёр гоол хоёулаа торгуулийн цохилтоос байлаа. 71 дэх минутанд Гондурасын тоглогчийг бөмбөгөнд гар хүрсэн гэж үзсэн бол 84 дэх минутанд торгуулийн бүстээ алдаа гаргасан юм. Ийнхүү Австраличууд талбайдаа хожиж ирэх жил ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Энэ тоглолт 3:1-ийн харьцаатай өндөрлөсөн.

Э. Энхбаяр