Артём Анисимов замналдаа анх удаа гурван гоол оруулав

Chicago Blackhawks' Artem Anisimov (15) celebrates his hat trick goal with Nick Schmaltz (8) during the third period of an NHL hockey game against the New York Rangers, Wednesday, Nov. 15, 2017, in Chicago. The Blackhawks won 6-3. (AP Photo/Charles Rex Arbogast)

Хойд америкийн үндэсний хоккейн лигт орос хоккейчин Артём Анисимов хуучин багийнхаа хаалганд гурван гоол оруулж багаа ялалтанд хөтөллөө. Чикаго Блэкхауксийн Юнайтед центрт Нью Йорк Рэнжерс зочилсон. Зочид Мика Зибанежадын гоолоор эхний үед 1:0-ээр тэргүүлсэн бол хоёрдугаар үед оноо тэнцсэн. Улмаар 1:1-ийн харьцаатай гуравдугаар үе эхэлсэн. Харин сүүлийн 20 минутанд Анисмов гурван шайб зочдын хаалганд оруулсан юм. Одоо 29 настай Анисимовын замналынх нь анхны хэт-трик байлаа. Тэрээр одоогоос 11 жилийн өмнө ҮХЛ-ийн драфтаар Нью Йорк Рэнжерст сонгогдож 2008-12 оны хооронд тоглож байсан. Харин 2015 оноос хойш Чикаго Блэкхауксын төлөө тоглож байна. Энэ өдөр мөн Ник Шмалц гурван гоолын дамжуулалт өгсөн юм. Нью Йорк Рэнжерс улирал эхэлснээс хойш хамгийн олон буюу зургаан тоглолт дараалан хожоод байсан цуврал ийнхүү зогслоо .

Э. Энхбаяр