Карл-Энтони Таунс төрсөн өдрөөрөө 26 оноо авч Миннесота хожлоо

SHENZHEN, CHINA - OCTOBER 05: Karl-Anthony Towns #32 of the Minnesota Timberwolves looks on during the game between the Minnesota Timberwolves and the Golden State Warriors as part of 2017 NBA Global Games China at Universidade Center on October 5, 2017 in Shenzhen, China. (Photo by Zhong Zhi/Getty Images)

Карл-Энтони Таунс 22 насны төрсөн өдрөөрөө Сан Антонио Сперсийн эсрэг талбайд гарч 26 оноо авлаа. Миннесота энэ тоглолтын өмнө Сперсийн эсрэг сүүлийн 12 тоглолтонд хожигдсон үзүүлэлттэй байсан юм . Мөн хоёр баг үүний өмнө ижил таван хожигдол хүлээгээд байлаа. Таунс энэ тоглолтонд 26 онооноос гадна 16 самбараар багаа тэргүүлсэн. Гэхдээ эхний үед Сперс 24:18-ийн харьцаатай хошуучилж байлаа. Гэхдээ хоёрдугаар үед Миннесотагийнхан 39 оноо авч тоглолтыг эргүүлсэн юм. Тоглолтын эхний хагас 57:43-ийн харьцаатай Тимбервулвзийн тэргүүллээр өндөрлөлөө. Миннесотагаас Жефф Тиг 16 оноо авч, зургаан ашигтай дамжуулалт өгчээ. Харин Сперсээс Ламаркус Алдриж 15 оноо, 10 самбараар багаа тэргүүллээ. Дөрөвдүгээр үе 75:65-ийн харьцаатай эхэлсэн. Таунс гурван онооны шидэлт хоёрыг хийсний аль аль нь амжилттай болж Тимбервулвз 98:86-ийн харьцаатай хожлоо. Ийнхүү хоёр баг ижил есөн хожилтой өрнөд конференцийн дөрөв, тавдугаар байранд бичигдэж байна. Хоёр баг дараагийн тоглолтоо ирэх баасан гарагийн үдэш буюу Улаанбаатарын цагаар бямба гарагийн өглөө хийнэ. Сперс Оклахоматай, харин Тимбервулвз Далластай тоглох хуваарьтай байна.

Э. Энхбаяр