Австралид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн хууль батлагдахаар боллоо

Австралийн Статистикийн Хорооноос хоёр сарын хугацаанд Австралийн насанд хүрэгсдийн дунд олон нийтийн санал асуулга явуулсан байна. Тус санал асуулга нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх талаар байсан бөгөөд Австралийн хүн амын олонх нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Австралийн Статистикийн Хорооны дарга Дэвид Калиш лхагва гарагийн өглөө санал асуулгын дүнг танилцуулсан байна. Тус санал асуулга нь есдүгээр сарын 12-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 7-ны өдөр дуусчээ. Санал асуулгад нийт 12.7 сая хүн оролцсон бөгөөд 61.6 хувь буюу долоон сая нь зөвшөөрсөн хариу өгсөн бол 38.4 нь буюу дөрвөн сая хүн эсэргүүцсэн, харин үлдсэн 0.2 хувь буюу 36 мянган хүн тодорхой бус хариу өгсөн гэж гарчээ.

Санал асуулгын дүнг танилцуулсны дараагаар Австралийн Мельбурн болон Сидней хотуудад солонгын өнгөтэй туг далбаа барьсан хэдэн зуун хүн цугларч дуулж, бүжиглэн баяраа тэмдэглэсэн байна.

Санал асуулгын дүн ийнхүү ижил хүйстнүүдийн хувьд нааштай гарсан нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх нөхцлийг үндсэндээ бүрдүүлчихээд байгаа юм. Зул сарын баяраас өмнө Австралийн парламентад ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг батлах ажил үлдээд байгаа ч санал асуулгын үр дүнг хамаарахгүйгээр зарим улс төрчид эсэргүүцсэн байр суурьтай байгаа ажээ.

Б.Амарзаяа