Реал мадрид гурав дахиа дараалан хожигдлоо

Сагсан бөмбөгийн Евролигт Испанийн алдарт Реал Мадрид сүүлийн гурван тоглолт дараалан хожигдлоо. Тэд улирлын долоо дахь тоглолтоо Баскониягийн талбайд зочилж хийсэн юм. Баскония сүүлийн гурван тоглолтоос хоёр дахь ялалтаа байгуулсан. Тоглолтын эхний хагас өндөрлөхөд 20 онооны зөрүүтэй талбайн эзэд хошуучилж байлаа. Европын есөн удаагийн аваргуудаас залуу од Лука Дончич 18 оноогоор багаа тэргүүлсэн. Одоо 18 настай энэ залуу улирал эхлээд 20.7 оноо дунджилж байна. Гуравдугаар үе өндөрлөхөд онооны зөрүү 25 болж холдсон. Реал Мадрид улирлын эхний дөрвөн тоглолт дараалан хожиж эхлүүлсэн бол Баскония дөрөв дараалсан хожигдлоор шинэ улирлыг эхлүүлээд байлаа. Тэгвэл энэ тоглолт эцэстээ 105:75-аар 30 онооны зөрүүтэй өндөрлөж Баскония 2-5 гэсэн амжилттай сүүлээсээ хоёрт бичигдэж байгаа бол Реал мадрид 4-3 гэсэн амжилттай байр ухарч одоо зургаад эрэмблэгдэж байна.

Э.Энхбаяр