Рожер Федерер хагас шигшээд шалгарлаа

Английн Лондон хотноо болж байгаа шилдэг найман эрэгтэй теннисчний тэмцээнд Рожер Федерер хагас шигшээд шалгарах болзлоо хангалаа. Федерер хоёр дахь тоглолтондоо 20 настай Герман теннисчин Александр Зверевийг гурван тоглолтын төгсгөлд буулган авсан юм. 16 насны зөрүүтэй хоёр теннисчний эхний сет эн тэнцүүхэн өрнөж тайбрийкийн төгсгөлд Щвейцарь маестро ялсан. Гэвч хоёр дахь сетээ 7:5-аар алдсан юм. Харин шийдвэрлэх үед 36 настай Федерер 6:1-ээр дахин илүүрхэж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Федерер одоо сүүлийн тоглолтоо 2014 оны Нэгдсэн улсын их дуулгын аварга Марин Чиличтэй хийнэ.

Э.Энхбаяр