Кайри Ирвинг эргэн нэгдэж, Бостон 13 дахиа дараалан хожлоо

Nov 14, 2017; Brooklyn, NY, USA; Boston Celtics point guard Kyrie Irving (11) drives against Brooklyn Nets point guard Spencer Dinwiddie (8) during the third quarter at Barclays Center. Mandatory Credit: Brad Penner-USA TODAY Sports

Кайри Ирвинг нүүрний хамгаалалттай гарааны гарааны бүрэлдэхүүнд эргэн ирж Бостон Селтикс хойд америкийн сагсан бөмбөгийн лигт 13 дахиа дараалан хожлоо. Өөрөөр хэлбэл тэд улирлын эхний хоёр тоглолтондоо хожигдсон ч түүнээс тэднийг зогсоох баг гараагүй байна. Бостоны баг улирлын 15 дахь тоглолтоо Брүүклин Нэтсийн эсрэг хийсэн юм. Ирвинг өнгөрсөн баасан гарагт багийнхаа хамтрагч Арон Бэйнэст цохиулж нүүрэндээ багахан бэртэл аваад байсан юм. Сонирхолтой нь Ирвинг өмнө нь нүүрний масктай тоглож байсан удаа бий. 2012 онд Кливлэндэд тоглож байхдаа масктай тоглон 41 оноо авч, замналынхаа оргил үзүүлэлтийг гаргаж байжээ. Кайри энэ тоглолтонд 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Маркус Моррис 21 оноо 10 самбар, Ал Хорфорд 17 оноо 11 самбараар тус тус дабль дабль гүйцэтгэлээ. Мөн Жэйсон Татум багтаа 19 оноо авчирсан байна. Бостоны гарааны тав бүгд хоёр оронтой оноо багтаа авчирсан. Энэ тоглолт 109:102-ийн харьцаатай өндөрлөж Бостон Селтикс 13 хожилтой дорнод конференцийг хошуучилж байна.

Э.Энхбаяр