Эх орноосоо зугтан БНСУ-д ирсэн БНАСАУ-ын цэргийн биеийн байдал хүнд байна

Даваа гарагт БНСУ-ын хилээр БНАСАУ-ын нэгэн цэрэг нутгаасаа зугтан орж ирсэн бөгөөд хилээр нэвтрэх үедээ хамт алба хааж байсан цэргүүдийнхээ суманд оногдож шархадсан байдалтай байжээ. Тэрээр Пханмунджом тосгоноос тээврийн хэрэгсэл жолоодон Хойд Солонгосын харуулын байр хүрэх үед нь тээврийн хэрэгслийнх нь дугуй эвдэрснээс болж 2 улсыг хуваадаг зэвсэггүй бүсээр явган нэвтэрхээс өөр аргагүй болсон гэж Өмнөд Солонгосын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Буун дуу гарах үед Өмнөд Солонгосын цэргүүд хилийн урд хэсгээс шархадсан цэргийг олсон бөгөөд хоёр талаас харилцан гал нээсэн явдал гараагүй юм байна. Эх орноосоо зугтан ирсэн цэрэг мөр болон тохойн тус газрууддаа 5 сумны шархтай байсан бөгөөд түүнийг Өмнөд Солонгосын цэргүүд олсон даруйдаа нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ. 5 цагийн турш үргэлжилсэн хагалгааны дараагаар шарх нь амь насанд нь халтай биш байгаа тухай Өмнөд Солонгосын албаныхан мэдэгдсэн ч Ажу эмнэлэгийн эмч И Гук Жон өвчтөний биеийн байдал тун хүнд байгааг дурдаад дор хаяж 10 хоногийн дараа л биеийн байдал нь сайжрах эсэх нь мэдэгдэнэ хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.Хоёр улсын цэргүүд бие биенээсээ хэдхэн метрийн зайд ойрхон байрладаг тус бүсээр Хойд Солонгосын цэргүүд Өмнөд Солонгос руу зугтах явдал маш ховор тохиолддог бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд гарч байгаа 4 дэх тохиолдол нь энэ болжээ.

Б. Амарзаяа