2014 онд 40 орчим барилгын осол гарснаас гурав нь дүүжинт өргүүрээс болжээ

Цаасан дээр буулгасан журам бодит байдал дээр хангалттай хэрэгжихгүй байгаа нь барилгын салбарт сүүлийн жилүүдэд гарсан ослуудаар ил тод болж байна. Тухайлбал 2014 онд 40 орчим барилгын осол гарснаас гурав нь дүүжинт өргүүрээс үүдэлтэй байсан. Уг нь өргүүрийг угсрах, ажиллуулах бүрт магадлагаа хийлгэх ёстой ч, зарим барилгын компани бүрэн бүс техник ашиглах, мэргэжлийн бус хүмүүсээр угсруулах эрсдэлтэй алхам хийж байна.

Уг нь МХЕГ-т бүртгэлтэй 8000 орчим өргөх механизм, техник байдаг. Үүнээс 1500 орчим дүүжинт өргүүр бөгөөд 2014 оны байдлаар 200 гаруй нь үйл ажиллагаа явуулах эрхгүй, баталгаажилт хийгдээгүй байжээ. Хэрэв барилгын компани дүүжинт өргүүр ашиглах гэж байгаа бол “Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.3.3-т дүүжинт өргүүрт тавигдах шаардлагад тусгасан байдаг байна.

Б.Даваасүрэн