5,3 тэрбум төгрөгийн төсөвтэй 10-р цэцэрлэгийг 2,5 тэрбумаар төсөвт тусгажээ

Төсвийн тухай хуулийн төсөлд тусгаснаар, БЗД-ийн сувиллын цэцэрлэг, яслийн 10-р цогцолборт 2,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Уг нь улсдаа ганцхан гэгддэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цэцэрлэг 5,3 тэрбумаар баригдахаар зураг төсөв нь гарсан ч цэцэрлэгийн ердөө барилгын суурь нь л баригдах хэмжээний мөнгийг төсөвт тусгасан байна. Энэ асуудалд эсэргүүцлээ илэрхийлж өнгөрсөн долоо хоногт 10-р цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эх, багш нарын төлөөлөл цэцэрлэгийнхээ хуучин барилгын гадна жагсаал хийсэн юм. Тэгвэл БСШУС-ын сайд Цогзолмаа “Төсөв өөрөө хязгаартай. 2,5 тэрбум төгрөг дээр боловсролын сайдын нөөцөөс шаардлагатай хөрөнгийг нэмж олгох боломж байгаа. Тиймээс багш эцэг эхүүд тайван байна уу” гэж хэлсэн юм.

Б.Одонгарав