2017 ОНД 13 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ

2017-2018 оны хичээлийн жилд улсын 220 гаруй, хувийн 440 гаруй цэцэрлэгт 2-5 насныхан суралцаж байна. Улсын хэмжээнд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн төсвийн болон гадны зээл тусламж, концессын гэрээгээр 20 орчим цэцэрлэгийн барилга ашиглалтанд орохоор төлөвлөж байснаас энэ онд 13 цэцэрлэг ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүдээд байна.