Падуад болсон автомашины фестивалд хуучны машин сонирхогчид цугларчээ

Италийн Падуа хотод хуучны автомашинуудын фэстиваль болсон байна. Энэ жил 34 дэх удаагаа зохиогдож байгаа хуучны автомашины фестивальд 115000 классик машин сонирхогчид, хорхойтнууд оролцжээ. Энэхүү фестивалийг зохион байгуулагчид энэ жилийн өдөрлөг өмнө жилүүдийнхээс үйл ажиллагаа, цар хүрээний хувьд илүү өргөн зохион байгуулагдсан гэж үзэж байгаа юм байна.

Энэхүү фэстивалийг зөвхөн баян чинээлэг хүмүүст зориулагдсан гэж ойлгож болохгүй бөгөөд зарим автомашинууд ойролцоогоор 1000 евро буюу 1160 америк долларын дотор багтаж байгаа юм байна. Фестивалийг зохион байгуулагч Марио Карло Бакаглини хэлэхдээ энэ жил 130,000-аас дээш хүн ирж оролцоно гэдэгт итгэлтэй байсан бөгөөд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлсэн байна

“Бид энэ түвшинд хүртлээ олон жилийн турш шаргуу ажилласан. Бид хуучны автомашин сонирхогчдыг дэлхий даяар урин дуудаж энэхүү фестивальдаа оролцохыг урьж байна.”

“Бид европын автомашины зах зээлд хамгийн том борлуулагч болсон бөгөөд энэ жил гэхэд л 5,600 орчим машиныг худалдаанд гаргахаар зэхээд байна.” гэжээ.

Үүнээс гадна тус фестивалийн Европт болдог бусад фестивалиас ялгарах гол онцлог нь автомашинуудын үнэ ханш 1000-1000000 сая еврогийн хооронд зарагдаж байгаа тул ямар ч хүн оролцож болохоороо давуу талтай юм.

Сүүлийн жилүүдэд бид Алфа Ромео болон бусад Итали брэндүүд их эрэлттэй болсон гэж хэлжээ.

Үүнээс гадна онцлох автомашинаар 1967 – 1976 оны Феррари Диног онцолжээ.