Mongolia’s Gоt Talent III шоуны шинэ хөтлөгчийг танилцуулж байна

Авьяаслаг Монголчууд шоуны бас нэгэн хариуцлагатай хүнд үүргийг гүйцэтгэдэг хүн бол яах аргагүй хөтлөгч байдаг билээ…


Тэгвэл манай Авьяаслаг Монголчууд шоуны 3-р улирлын хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Үзэгч та бүхэн түүнийг Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон.
Тус шоуны шүүгч Рокитбэй хөтлөгч Мандуулыг өөрийн багтаа элсүүлэн багийн бусад гишүүдийн эрэлд гаргасан нь хэр амжилттай үргэлжлэхийг бид тун удахгүй харах болно.
Олны дундаас онцгойг тодруулах шоуны маань хөтлөгч хамгийн эхний даалгавраа хэрхэн биелүүлэх бол?