Mongolia’s Got Talent III улирлын шүүгчид хэн хэн бэ?

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг энэ жил гурав дах удаагаа зохион байгуулагдаж үзэгч та бүхний сэтгэлийг баясгах гэж байна. Бүтэн жил завсарласан шоу нэвтрүүлэг маань шинэ өнгө, шинэ дүр төрхтэйгээр үзэгчиддээ хүрэх гэж байгааг дуулгахад таатай байна.

Үзэгч та бид хэзээд уран бүтээлчдээс илүү их зүйлийг хүсч хүлээж байдаг билээ. Тиймдээ ч “Авьяаслаг Монголчууд” шоуны хамт олны зүгээс та бүхэнд барьсан хамгийн эхний шинэ мэдээ бол шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон явдал юм. Тэгвэл тэд хэн бэ?

Тив дэлхийд дуу хоолойгоороо гайхагдаж, Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа энэ залуу бол 23-хан насандаа МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Г. Ариунбаатар юм.

Шоуны дараагийн шүүгч бол цоглог эрч хүчтэй дайчин бүсгүй юм. Түүний бүтээсэн дүр хийсэн бүтээлүүд нь үзэгч олны таашаалыг хүртсэн жүжигчин, продюсер, найруулагч МУСТА Г.Ундармаа сонгогджээ.

Үзэгч олны дунд нүдэнд дулаахан төрх, уран яруу үг, бүсгүй хүний ялдам аалиараа танигдсан “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч, продюсер П.Анужин юм. Түүнийг Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэх бол гэсэн үзэгчдийн хүлээлт маш өндөр байгаа билээ…

Харин дараагийн шүүгчээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн эхний хоёр улирал шүүгчийн үүргийг гүйцэтгэж найман настай балчираас наян настай буурай хүртэл түүнийг хайрлан хүндэтгэх болсон, өөрийн үзэл бодолдоо бат зогсдог, шулуун шударга зантай түүнийг жүжигчин реппер продюсер Rokit bay гэдгээр нь бид бүгд мэднэ. Тэрээр гурав дах жилдээ “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр сонгогджээ…

“Авьяаслаг Монголчууд” шоу шүүгчдийнхээ бүрэлдэхүүнийг ийнхүү өөрчилж шинэ өнгө, дүр төрхтэйгээр эргэн ирлээ…

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг тун удахгүй……