Охид эмэгтэйчүүдийг хуурч мэхлэн хүчээр биеийг нь үнэлүүлж байсан эмэгтэйг баривчилжээ

Охид, эмэгтэйчүүдийг өндөр цалинтай хүүхэд харах ажилд оруулна хэмээн хуурч мэхлэн БНХАУ руу авч яван Эрээн, Чиндао хотод хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Монгол Улсын иргэн Б-г Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн газар баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэн Б нь энэхүү гэмт хэргийг өөрийн нөхөр БНХАУ-ын иргэн Лиү гэгчтэй хамтран хийдэг байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоогийн байдлаар 5 эмэгтэйг хохирогчоор тогтоогоод байна.

Та бүхэн өөрийн аюулгүй байдлын үүднээс очих гэж буй газраа сайтар судална уу.