Цэргийн алба хаагчид өөрийн улс орны соёлыг сурталчлан таниуллаа

Зураг:Монцамэ

16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулилтын үеэр анх удаа соёлын наадмыг зохион байгууллаа. Соёлын наадмын үеэр оролцогч талууд улс орныхоо соёлыг сурталчлах, цэргийн албан хаагчид иргэний хувиар хоорондоо нэгдэн нөхөрлөхөд тус соёлын арга хэмжээ чухал ач холбогдолтойг онцолж байна. Ийнхүү хааны эрэлд 2018 энхийг дэмжих ажиллагааны олон улсын цэргийн сургуулилтын хаалтын арга хэмжээ соёлын наадмаар амжилттай өндөрлөлөө.

Б.Хулан