НМХГ:Үндэсний соёл амралтын хүрээлэнд аюулгүй ажиллагааны эрсдэлтэй зургаан тоглоом байна

Зураг:times.mn

Энэ сарын 13-ны өдөр паркын сансрын хөлөг тоглоом эвдэрсний улмаас осол гарч дөрвөн хүүхэд хоёр насанд хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн. Осол гарсан шалтгааныг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулан тогтоосон байна. Тус тоглоом насжилт өндөр, хуучирсан учраас эвдэрсэн гэж НМХГ-аас дүгнэжээ. Мөн дахин зургаан тоглоомыг эрсдэлтэй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Б.Хулан