Байгууллага нийт төсвийн 1.3 хувийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хуультай

2012 онд барилгын 56 осол гарч байсан нь сүүлийн жилүүдэд гарсан ослуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй нь байна. Барилгын осол гарч байгаа шалтгааныг авч үзвэл өндрөөс унах, дээрээс юм унах осол нийт ослын 70 хувийг эзэлжээ. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шалгалтын ажил хийхээс гадна урьдчилан сэргийлэх мэдэгдэл, зөвлөгөөг барилгын компаниудад хүргүүлэн ажиллаж байгааг онцолж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулинд, байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд нийт төсвийн 1,5-с доошгүй хувийг гаргах ёстой байдаг. Харамсалтай нь байгууллага хуулинд заасан аюулгүй ажиллагааны төсвийг гаргадаггүйгээс энэ оны эхний зургаан сарын байдлаар барилгын найман осол гарч таван хүний амь нас эрсджээ. Барилгын осол гарч хүний амь нас эрсдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох хариуцлагыг тооцож байна. Хэрвээ эрүүгийн хэрэг гэж үзээгүй бол мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн барилгын үйл ажиллагааг зогсоох, торгуулийн арга хэмжээг авах, холбогдох нөхөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авч байгааг мэргэжлийн байгууллагаас онцолж байна.

Б.Хулан