Зарим аймагт хүүхдэд зориулсан барилга, байгууламж дутмаг байна

21 аймаг есөн дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын 7-9 дүгээр ангийн 600 гаруй хүүхдийн төлөөллийг хамруулсан “Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн найрамдал зусланд болж өндөрлөсөн. Зөвлөгөөнөөр нийслэл орон нутгийн өсвөрийнхөн хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар санал, туршлага солилцсон юм. Тэдний хэлж байгаагаар хүүхдүүд сурах, нийгмийн амьдралд оролцох эрхээр хангагдаж байгаа ч хөгжих эрх зарим орон нутагт хангалтгүйг онцолсон юм.

Б.Хулан