ЭМЧ СУВИЛАГЧИЙН ХАРЬЦАА 1:3 БАЙХ ЁСТОЙ Ч УБ ХОТОД 1:1, ОРОН НУТАГТ 1:1,4 БАЙНА

Өнөөдрийн байдлаар манай улсад 11 мянга орчим сувилагч ажиллаж байна. Энэ жил сувилагч мэргэжлээр 200 гаруй төгсөгч бэлтгэгдэн гарчээ. Энэ нь харьцангуй бага тоо болохыг холбогдох байгууллагаас онцолж байгаа юм. Жилд дээрх тооны цөөн мэргэжилтэн бэлтгэгдэж байгаагаас үзвэл сувилагчийн хомсдол үүсч болзошгүйг үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас олон нийтэд мэдээлж байсан.

Б.Хулан