Махны экспорт өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад долоо дахин нэмэгдсэн

Засгийн газрын дэргэдэх хүнсний аюулгүй байдлыг үндэсний зөвлөлийн хурлаар 2017-2018 онд

1.Үхрийн мах 27,9 мянган тонн, адууны мах 43,6 мянган тонныг экспортлох тоо, хэмжээг тогтоож, хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэсэн.

  1. Манай улсын махны экспортын тоо, хэмжээ өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад 7 дахин нэмэгдсэн ба өмнөх онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй байна.

3.Тухайлбал өнгөрсөн онд ОХУ-д 560 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24900 тонн адууны мах, Иран, Катар улсад 2472 тонн хонь, ямааны мах нийт 27892 тонн мах экспортлож 137 тэрбум төгрөгийн экспорт хийгдсэн байна.

4.Энэ жил 61,4 мян.тонн хонины мах, 47,0 мянган тонн ямааны мах, 27,9 мянган тонн үхрийн мах, 43,6 мянган тонн адууны махыг тус тус экспортлох нөөцтэй байна.

Харин мал болон махны эрүүл ахуй, гарал үүслийг тодорхойлох олон улсын бүртгэлийн системийг хэрэгжүүлснээр махны экпортыг цаашид нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж салбарынхан онцолж байна.

Б.Хулан