Хуулинд зуны салбар бүлэг буюу зуны цэцэрлэг ажиллуулахаар тусгагдсан байдаг

Жил бүр зун болмогц сургууль цэцэрлэгүүд хаагдсанаар ялангуяа залуу ээж аав нар зуны гурван сард хүүхдээ хэнээр, яаж асруулах асуудлууд бий болдог. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд төрийн өмчит цэцэрлэгт зуны салбар бүлгийг ажиллуулахаар тусгагдсан байдаг. Эцэг эхчүүд багш, цэцэрлэгийн удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр шаардагдах зардлыг эцэг эхээс гаргуулж зуны салбар бүлгийг ажиллуулж болох ч энэ талын хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тогтоосон судалгаа одоогоор байдаггүй юм байна. Харин багш нарын төлөөлөл ийм боломж байгааг хэлж байна.

Б.Хулан