Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ

БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Төрийн тэргүүн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтанд ирэхээсээ өмнө тус байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаа энэ жилдээ багтаан ахиулна гэдгээ зарласан юм. Өөрөөр хэлбэл энэ жилийн ШХАБ-ын хуралдааны үеэр Монгол улс ШХАБ-ын гишүүн орноор элсэх эсэх асуудлыг хөндөн ярилцана гэсэн өндөр хүлээлттэй байна. Хуралдааныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор нээж, Энэтхэг болон Пакистан улс ШХАБ-ын гишүүн орноор элссэнээс хойш болж буй анхны хуралдаан гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Хуралдааны үйл ажиллагаа үргэлжилж байна. Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуралдаанд үг хэлнэ.