“Иргэдийн төсөв” эмхэтгэлийг иргэдэд үнэ төлбөргүй олгоно

Сангийн яамны санаачлагаар энэ оноос эхлэн улсын төсвийг батлах, хянах явцад иргэд оролцож давхар хяналт тавих боломж бүрдсэн. өөрөөр хэлбэл иргэд жил бүр улсын төсвийн зарлага, зарцуулалт, хуваарилалт зэрэг мэдээллийг “Иргэдийн төсөв” эмхэтгэлээс авах юм. АНУ-ын Засгийн газрын санхүүжилт дэмжлэгээр “Иргэдийн төсөв 2018” товхимолыг иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болжээ.

Тус товхимолыг жил бүр төсөв хэлэлцэгдэх үед болон батлагдсны дараа тус тус хэвлэж хүргэх юм байна. Улсын нэгдсэн төсөв, төсвийн зарлага, төсвийн онцлог, орон нутгийн төсөв гэсэн үндсэн хэсгүүдтэй товхимолоос иргэд татвар төлөгчдийн мөнгийг юунд яаж зарцуулж байгааг хянах боломж бүрдэх юм байна. Мөн өөрийн саналаа сангийн яаманд хүргүүлж хяналт тавих нь ээ. ингэснээр төсвийн ил тод байдал, үр ашгийг сайжруулах ач холбогдолтой гэлээ. Энэ удаа нийт 1000 ширхэгийг хэвлэж иргэдэд тараахаар болжээ.

Б.Одонгарав