Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ

Өнөөдөр Улсын их хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулиудыг 2020 оны 1-р сарын нэгнээс дагаж мөрдөх санал дэмжигдэж, улмаар санал дүгнэлтийг төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх 1994 онд баталснаар өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа. Гэвч энэ үеэс хойш нийслэл хотод орон нутгийн шилжилт хөдөлгөөн идэвхжиж нийт хүн амын тал хүрэхгүй хувь нь төвлөрчээ. Тодруулбал 1994 онд 589 000 хүн амтай байсан бол 2017 онд 1,3 сая хүн 400 000 гаруй автомашин нийслэл хотод харьяалалтай. Үүний зэрэгцээ нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүн 44 тэрбум байсан бол 2016 онд 15 их наяд болсон зэрэг өөрчлөлтөөр эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага бий болсон байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр хүн амын төвлөрлийг сааруулж дэд төв, дагуул хотууд байршиж байгаа аан нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, мөн ашиглалтанд орсон барилга үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлөх зэргийг тусгасан байна. Гишүүдийн хувьд эдгээр дэх аан үүдийг 10-20 жилээр татвараас чөлөөлөх нь улсын төсөвт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байлаа.

Санал хураалтын эцэст ААН-үүдэд олгож байгаа дээрх татварын хөнгөлөлтүүдийг тухайн үйлдвэрийн хүчин чадалтай уялдуулан ялгавартай тогтоох, засгийн газартай хамтран татварын нэгдсэн бодлогод уялдуулах шаардлагатай гэж гишүүд санал нэгдлээ.

Б.Одонгарав