Оюутолгойн гэрээг шалгах лобби бүлэг байгуулагдсан

Оюу толгойн гэрээ байгуулагдсан цагаас хойш 10 жил болсон ч өнөөдрийг хүртэл маргаантай, мөн үр ашиггүй гэгдэж байгаа. Тиймээс уих-аас оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилоод багагүй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсэг тус гэрээ 50-аас дээш хувийн өгөөжтэй эсэхийг тогтооход чиглэж ажиллана гэж байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан 15 гишүүнтэй оюу толгойн төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулагджээ.

Оюутолгойн төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг нь үндсэн гурван чиглэлд ажиллана. Үүнд хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Оюутолгойн гэрээний үр ашиг өгөөжийг нэмэгдүүлэх, дубайн гэрээг шинэчлэн байгуулах үндсэн гурван чиглэлд ажиллах юм байна. Ингэхдээ уих-аас байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтарч гаргасан дүгнэлтээ засгийн газарт хүргүүлэх юм байна. Оюутолгойн гэрээ байгуулагдахдаа монгол улсын хүчин төгөлдөр хуулийг дагаж мөрдөх ёстой. Мөн Дубайн гэрээнд илүү шүүмжлэлтэй хандаж байгаа гэсэн юм.

Б.Одонгарав