Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж дахь барилгын хашааг оршин суугчид нураажээ

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу Улсын их дэлгүүрийн өмнөх талбайн тохижилтын ажил 6-р сарын 20-ны дотор хийх ёстой байсан ч тохижилт бүү хэл өмнөх хашаагаа ч нураагаагүй байсан. Тиймээс оршин суугч иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд цэрэндоржийн гудамж дахь барилгын хашааг нурааж цэвэрлэжээ. Харин хүүхдийн баяраас өмнө хотын даргын захирамж ажил болж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Монголын барилгын үндэсний ассоциацитай байгуулсан гэрээгээр гудамж төслийн хүрээнд цэрэндоржийн гудамжинд газар доогуурх байгууламж барихаар болж тус газрыг хашаажуулж байсан. Гэвч нийслэлийн засаг дарга барилгын үндэсний ассоциацитай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон тул тус гудамжийг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн шаардлагад нийцүүлэн тохижуулах захирамжийг өнгөрсөн сарын 4-ний өдөр гаргасан юм. Ингэхдээ Бүти ХХК-аар тус тохижолтыг гүйцэтгэнэ тухайн үед хариулж байсан юм.

Гэвч засвар хийгээгүйгээс гадна барилгын хашааг ч цэвэрлээгүй тул оршин суугч, иргэд өөрсдөө тус хашааг нураасан байна. Тэдний зүгээс хотын дарга ажилдаа эзэн болж ажиллахыг шаардаж байсан юм.

Нуухыг нь авах гээд нүдий нь сохлов гэгчээр өмнөх тохижилт ч үгүй болж, харин эвдэрсэн зам, харгуй бүхий улаан шороотой орчин ийнхүү хотын төв талбайд жил орчим болсон ч байдал хэвээрээ.