“Хатан сонор холдинг” ХХК Чех улсад гэрээт ажилтнаар зуучлах нэрээр 250 хүнээс 900 сая орчим төгрөг авсан

“Хатан сонор холдинг” ХХК 2017 оны 5-р сарын 9-нд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 18 оны 3-р сарын 24-ны өдөр дуусах хугацаатай авчээ. Гэвч 2017 оноос эхлэн зөвшөөрлийн хугацаа дууссан ч мөн адил чех улсад иргэдийг зуучлах нэрийн дор бүртгүүлсэн иргэн бүрээс зуучлалын төлбөр 1 сая төгрөг, барьцааны мөнгө гэж 3-аас 3,5 сая төгрөг авч гэрээт ажилчнаар зуучлах, зуучлуулах хүлээн авах үйл ажиллагааны гэрээ 250 хүнтэй хийжээ. Улмаар иргэн бүрт урилга гарлаа гэж нэг төрлийн урилгыг хувилж танилцуулж байжээ. Энд зөвхөн нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Чойр, Төв аймгын иргэд ч бас энд багтаж байгаа юм.

БНЧУ-ын Элчин сайдын яамны зүгээс тэгш эрхийн зарчимд суурилан ямар нэг аж ахуйн нэгжүүдтэй гадаадад ажиллах хүч гаргах гэрээ байгуулдаггүй. Мөн тус компанийн зүгээс хэд хэдэн удаа Чех улсын Элчин сайдын яаманд гэрээ байгуулах тухай хүсэлт өгч байсан ч хүлээж аваагүй юм байна. Харин салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа харин хариуцсан албан тушаалтан нь орон нутаг ажиллаж байгаа гэсэн юм. Мөн “Хатан сонор” компанитай байгуулсан гэрээний дагуу бол тус компани иргэдээс ямар нэг байдлаар зуучлал, барьцааны төлбөр авах тухай заагаагүй байжээ. Одоогоор ганцхан Япон улсад ажиллах хүч зуучлах хэд хэдэн компани шалгаруултанд оролцож байна. Өөрөөр хэлбэл “Хатан сонор холдинг” гэх компаний захирал, менежер нар гадагшаа явж иргэд хохирч үлджээ. одоо СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст тус хэргийг шалгаж эхэлжээ. Бид дараа дараагийн дугаартаа илүү дэлгэрэнгүй хүргэнэ.

Б.Одонгарав