Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлснээр малын тооноос илүү чанарт шилжинэ

Манай улс 1918 онд 12,7 сая толгой малтай байсан бол 2017 оны жилийн эцсийн дүнгээр 66,2 сая болж тоо толгой нь өсчээ. Гэвч нийт нутагт бэлчээрийн даац хэдийнэ 20-30 хувь болж хэвийн хэмжээнээс хэтэрсэн байна. Тийм учраас цаг агаарын дулаарал, малын тоо толгойн өсөлт зэргээс шалтгаалсан бэлчээрийг хамгаалах, ашиглахтай холбоотойгоор эрчимжсэн мал ажуйг хөгжүүлэх нь салбарын яамны нэг зорилт болжээ.

Уламжлалт буюу бэлчээрийн мал аж ахуйгаас гадна манай улсад сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйн салбар хөгжиж эхлээд байна. Зөвхөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд мал аж ахуйн 211, мах сүүний үхрийн чиглэлээр 101, махны чиглэлээр 53, сүүний үхрийн 7 мөн мах ноос, гахай, шувуу, зөгийний зэрэг бусад чиглэлээр ААН-үүд үйл ажиллагаа эрхэлж байна. Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд “Газар агро” компанийн махны хэвшлийн үхрийн аж ахуйд грипорд үйлдвэрийн 600 гаруй тоо толгой үхрийг өсгөж байна. Ингэхдээ тариалангийн аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулж ашиглаж байна. Тодруулбал тариалангийн талбайн сэлгээ олширч, тарималын тоо өссөн байна. Нийт тариалангийн талбайн 30-40 хувьд малын тэжээл тариалдаг. Өмнө нь тариалангийн дийлэнх хувьд урынш бэлддэг байсан бол тариаландаа сэлгээ хийснээр урыншыг 10 хувь хүртэл бууруулж чаджээ. Мөн мал төллөгөөний хувьд ч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр малын эмчийн хяналтанд дор хийдэг гэж байна.

Эрчимжсэн мал ажуйтай хамт тэжээлийн ургамалыг тариалах асуудал нэн шаардлагатай. Тухайлбал буурцагт, ургамал, эрдэнэ шиш зэрэг ургамал үүнд багтдаг байна. Мөн эрчимжсэн мал ажуйг хөгжүүлэх нь нэгж малаас гарах ашиг шим өндөртэйгээс гадна газар тариалангийн бүсийг хамгаалхад чухал ач холбогдолтой. Тиймээс салбарын яамнаас газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал ажуйг хөгжүүлэх, бодлого барьж ажиллахаар болжээ.

Б.Одонгарав