Дэлхийн шим ертөнцийн түүхээр аялах боломжтой боллоо

Гэрэл зураг:МонЦаМэ агентлаг

Үлэг гүрвэлийн төв музейд “Дэлхийн шим ертөнцийн үүсэл, хөгжил”-ийг харуулсан үзмэрийн шинэ танхим нээлтээ хийлээ. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан нээлтээ хийсэн уг танхимд 2-4 тэрбум жилийн өмнөх дэлхий ертөнцөд амьд биет амьдарч эхэлснээс өнөөг хүртэлх цаг үеийг харуулсан сонирхолтой зураг, үзмэр, бусад амьд биет, үлэг гүрвэлийн ховор олдворуудыг дэлгэжээ.

Б.Хулан