Өв уламжилсан үнэт өв, эд зүйлсийг БСШУСЯ-ны зөвшөөрлийн бичгийн дагуу хил гаргах ёстой

Өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд нээлттэй хаалганы өдөрлөг болж гааль, цагдаа, гадаадын иргэн харьяатын газар зэрэг байгууллагууд хил гаалийн үйл ажиллагааг нийтэд танилцууллаа. Сүүлийн жилүүдэд хилээр хар тамхины төрлийн барааг нэвтрүүлэх арга улам нарийсч байгаа ч хил гаалийн байгууллагууд шаардагдах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан талаар энэ үеэр мэдээлжээ.

Жишээ нь 2017 оны 3-р сард буянт ухаа дахь гаалийн газрын ажилтнууд болон эрүүгийн цагдаагийн алба хамтран бээжин улаанбаатар чиглэлийн онгоцонд зорчиж явсан эмэгтэйн биеэс мансууруулах төрлийн мөс , мөн иргэн А хүүхдийн тэргэнд мөс хууль бусаар хилээр нэвтрүүлснийг илрүүлжээ. Эдгээр үйлдэл нь санамсаргүй болон хүний дайвар бараа биш харин санаатай хийсэн үйлдэл байсан байна.

Зөвхөн хар тамхинаас гадна хилээр гархыг хориглосон, хязгаарласан барааг хуульчилсан байдаг. Хориглосон бараанд хар тамхи түүнийг үйлдвэрлэх багаж хэрэгсэл, хар болон өнгөт төмөрлөг, хуш модны самар, спирт, садар самууныг сурталчилсан сэтгүүл видео зэргийг заасан. харин хязгаарласан бараанд буу зэвсэг, түүх соёлын үнэт хосгүй өв, үнэт дурсгалыг багтаажээ. хэрэв ар гэрийн өв уламжилсан бурхан, үнэт зүйлийг гадагшаа авч гарах бол заавал бсшуся-аас зөвшөөрөх бичгийг бүрдүүлэх ёстой. Мөн хилээр орох болон гархад 200 ш тамхи, 1 литр архи, 2 л дарс авч явхыг зөвшөөрдөг . Тэгвэл заасан тооноос хэтэрвэл хил нэвтрүүдэггүй. Зарим иргэдийн дунд мөнгөлөг цаасанд эд зүйлс боож гарвал шалгалтаар мэдэгдэггүй гэсэн ойлголт байдаг. Гэвч ямар ч тохиолдолд нууцаар хил нэвтрүүлэхийг хориглосон барааг хилийн шалгалтын төхөөрөмжинд илрүүлдэг гэдгийг албаныхан хэлсэн юм. Үүнээс гадна хуурамч паспорт, визний зөрчилийг мөн шалгаж шийдвэрлэжээ.

Харин гадаадын иргэд ихэвчлэн хуурамч виз авч үүнийгээ мэдэлгүй хохирогч болох тохиолдол нэмэгдсэн байна. Харин манай улсын иргэдийн хувьд хилээр санаатайгаар хар тамхины эд зүйлс нэвтрүүлэх арга нь улам нарийсчээ. 2018 он гарсанаас хойш энэ төрлийн гэмт хэрэгт 61 эрүүгийн хэрэгт 132 хүнийг холбогдуулан шалгаж байна.

Б.Одонгарав