Шүүхийн иргэдийн төлөөллийг санамсаргүй түүврийн аргаар сонгодог

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хууль зүйн шаардлага хангасан иргэдийн жагсаалтыг бэлддэг. Энэ жагсаалтаас санамсаргүй түүврийн байдлаар нэр сонгон шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлдэг байна. Тус иргэн нь Монгол улсын иргэн 25 нас хүрсэн байх, ял шийтгүүлж байгаагүй, зэрэг үндсэн шаардлага хангасан байх ёстой. Хэрэв иргэн тухайн заасан хугацаанд шүүх хуралд оролцоогүй үүргээ биелүүлээгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог юм байна. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралд оролцож таслах эрхтэй байсан боловч ҮХЦ-ээс үүнийг үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн хүчингүй болгосон. Гэвч энэ нь шүүхийн шинэтгэлийн хувьд ухралт болсон гэж салбарыхан үзэж байна.

Дэлхийн бусад улсуудад иргэдийн төлөөлөгч шүүн таслах ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин манай улсад үүнийг эрх зүйн орчинд тусгах ёстой гэдгийг шүүх байгууллагын төлөөлөл хэлж байна.

Б.Одонгарав