Олон жилийн дунджаас 0,5-1,5 хэм илүү халах төлөвтэй байна

2018 он гарсаар нийт 12 аймгийн 29 суманд нийтдээ 39 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Эдгээр ой, хээрийн түймэрт 8000 га ой, 38 мянган га хээрийн бүс шатсан байна. Энэ сарын 14-ний өдөр гэхэд Ховд болон Хэнтий аймагт ой, хээрийн түймэр гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтарч нэг түймрийг бүрэн унтрааж үлдсэн түймрийг унтраахаар ажиллаж байгааг онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Гуравдугаар сарын 15-наас зургаадугаар 10-ныг хүртэл хуурайшилтын улирал үргэлжилдэг тул иргэд олон нийтийг аялал зугаалгаар явахдаа ой хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ жилийн тав болон зургаадугаар сард хуурайшилт эрчимтэй явагдаж, олон жилийн дунджаас 0,5-1,5 хэм илүү халах төлөвтэй байгааг мэдээлжээ. Тиймээс ой, хээрийн түймрийн гаралт давтамж ихтэй Хэнтий , Дорнод, Сүхбаатар, Булган, Хөвсгөл, Архангай, Төв зэрэг аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийж байгаа талаар мэдээллээ.

Б.Хулан