Арван найман жилийн өмнө газар эзэмшсэн гэдгээ иргэн мэдээгүй байжээ

Одоогоос 14 жилийн өмнө нийслэлд шинээр төлөвлөгдсөн суурьшлийн бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 өрхөд газар өмчлүүлэх Нийслэлийн засаг даргын захирамж гарч байсан юм. Гэвч тухайн үед мэдээлэл сурталчилгаа тааруу байснаас зарим иргэд 10 гаруй жилийн турш газар өмчилсөн тухайгаа ч мэдэхгүй өдийг хүрсэн байна.

Тухайн үед ЧД-ийн 5-р хороонд М.Сэргэлэн өөрийн гэр бүл болон ах дүүсийн хамт харьяалагддаг байсан. Тэрээр ямар нэг байдлаар газар огт өмчилж байгаагүй гэж байсан юм. Гэвч М.Сэргэлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс түүний болон ах мөн гэр бүлийнх нь нэр дээр газар өмчилсөн тул шинээр газар өмчилөх эрхгүй гэдгээ мэджээ. Улмаар 2004 онд гарсан засаг даргын захирамжаар сэргэлэн түүний эхнэр хүүхэд, ахынх гэр бүлд 1400 м кв газар өмчилсөн гэдгийг тодруулсан байна.

Тухайн газрын байршил ХУД-ийн 13-р хороо Туул гэсэн байршилаас өөр тодорхой зүйлгүй. М.Мэргэлэн өөрөө энэ газрыг авах хүсэлтээ өгөөгүй гэж хэлсэн юм. Бид энэ талаар тодруулж ХУД-ийн Газрын албанаас асуухад тухайн үеийн архивын бичиг баримтаар сэргэлэнгийн гарын үсэг бүхий бичиг баримтын хуулбар байсан юм. Яг энэ бичиг баримтыг сэргэлэн өөрийн бичгийн хэв мөн байна гэдгийг баталсан юм. Тодруулбал 2004 онд сэргэлэнд тухайн үеийн хороон дарга газар өмчилөх тухай маягт бөглүүлж байжээ. Гэвч ердөө нэгхэн сарын дараа газар өмчилөх захирамж гарсан байна. Харамсалтай нь энэ ажлыг гүйцэтгэж байсан хороон дарга төд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзэж дараагийн дарга ирсэн ч хэн ч газартай болсон гэсэн мэдээллийг М.Сэргэлэнд өгөөгүй юм байна.

Иргэн М.Сэргэлэнгийн хувьд өмнөх газар өмчилөх хүсэлтээ хүчингүй болгон шинээр газар эзэмших, өмчилөх эрх нь нээлттэй байна. Гэхдээ 2004 онд мэдээ мэдээлэл дутмаг байснаас шалтгаалж хэн нэгэн 10 гаруй жил газартай болсоноо мэдээгүй байх өөр тохиолдол байж болзошгүй тиймээс иргэн та өөрийн нэрээр газар өмчилсөн эсэх мэдээллээ холбогдох байгууллагаас шүүлгэж үзээрэй.

Б.Одонгарав