Орон нутагт газар өмчлөх иргэн нийслэлд газар өмчлөөгүй байх ёстой

2003-2018 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар 191 000 гаруй иргэнд 10 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлжээ. Одоогоор нийслэлийн сууршлын бүсэд газар өмчлөл 80 гаруй хувьтай байна. Харин нийслэлд шинээр олгох газар байхгүй боловч нийслэлийн иргэн газрын тухай хуулийн дагуу орон нутагт газар өмчилж болно.

Тодруулбал нийслэлийн иргэд орон нутагт аймгийн төвд 0,35 хүртэл га буюу 3500 м.кв, сумын төв, тосгонд 0,5 га буюу 5000 м.кв, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0,07 га буюу 700 м.кв газрыг өмчлөх боломжтой. Гэхдээ тухайн иргэн нийслэл хотод газар өмчлөөгүй байх ёстой юм байна. Хэрвээ хүүхдийнхээ нэр дээр нийслэлд газар өмчлөөгүй гэсэн тодорхойлолт авахаар бол ар гэрийнхэн нь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авч орон нутгийн засаг захиргааны байгууллагад хандах боломжтой юм байна.

Б.Одонгарав